Monday, April 21, 2014

МЭНДЧИЛГЭЭ

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дах салбар АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ сургууль бол баруун бүс нутагтаа эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн бэлтгэж байгаа  төрийн нэр хүндтэй сургууль юм.
Манай Эмнэлзүйн-2 тэнхим бол салбар сургуулийн отгон тэнхим билээ.
Боловсролын чанарыг сайжруулах, багш нараа хөгжүүлэх, оюутнуудын сурах орчинг сайжруулах, эмнэлзүйн дадлагыг чанартай явуулах, сургууль эмнэлгүүдийн хамтын ажиллагааг хангахад чиглэсэн үйл ажиллагааг алсыг харсан төлөвлөгөөтэйгээр хийж гүйцэтгэж байна.
Бид үндэсний болон бүс нутгийн эрэлт хэрэгцээг хангахуйц, чадамжинд суурилсан, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэж, үндэсний хэмжээнд өрсөлдөх жишиг тэнхим болно.

Эмнэлзүйн-2 тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор, клиникийн профессор М.Банзаагаяа

No comments:

Post a Comment