Tuesday, March 18, 2014

ГАДНЫ БИЕТ

35 настай эрэгтэй шулуун гэдэсний хэт их цус алдалттай, хэвлийн өвдөлттэй, ухаан санааны байдал алдагдсан байдалтай яаралтай тусламжийн хэсэгт ирсэн. Бодит үзлэгт тэрээр согтуу, цусны даралт 70/40мм м.у.б, зүрхний цохилт 110 удаа/мин, хүчилтөрөгчийн хангамж 90% байв. Хэвлийн үзлэгээр хэвлийд ямар нэг масстай, гялтан цочролын шинжтэй болохыг илрүүлсэн. Ямар нэг гэмтэлийг нотлох зүйлгүй. Шулуун гэдэсний үзлэгээр гадны биет байгааг илрүүлсэн боловч тэр зүйл харагдахгүй байв. Өвчтөний гемодинамик тогтвортой байсан тул хэвлийн тойм зураг авахад бүдүүн гэдэсний ректосегмоид хэсэгт бүтэн лонх байгаа нь илэрсэн байна. Лапаротомид сигмоид гэдсэнд пивоны шилэн лонх байгааг энэ нь бүдүүн гэдэсний ректосегмоид хэсгийн олон тооны урагдалтай хавсарсан байв.
Лонхыг гарган авч Hartmann-ий колоностоми хийсэн ба өвчтөнийг өргөн хүрээний антибиотик, өвчин намдаагчаар эмчилж бүдүүн шулуун гэдэсний реаностомоз хийгдсэн. 


эх сурвалж: www.mhea.mn

ХАНИАЛГАЛТЫН УЛМААС ХАВИРГА ЗАВСРЫН БУЛЧИН УРАГДСАНЫ ДАРААХ УУШИГНЫ ИВЭРХИЙ

Астматай 40 настай эмэгтэй цээжний баруун талд гялтангийн гаралтай өвдөлт гэнэт бий болоод 2 өдөр болж байгаа. Тэрээр 2 долоо хоногийн турш ихээр ханиалгаж байгаа ба амьсгалын доод замын халдварын улмаас антибиотик эмчилгээ хийлгэж байгаа. Гэмтэл авсан талаарх өгүүлэмжгүй. Тэрээр гипертензи, сэтгэл гутрал болон остеопорозтой байсан өгүүлэмжтэй. Бодит үзлэгээр баруун талд суганы дунд шугамаар шажигнууртай.

ДУХНЫ СИНУСЫН ҮРЭВСЛИЙН ШАЛТГААНТ ЭПИДУРАЛ БУГЛАА

13 настай хүүг түүний духан дээр хил хязгаар тодорхой, өвдөлтгүй хавдалт бий болсны улмаас чих хамар хоолойн эмнэлэгт авч ирсэн (Зураг А, сумаар заав). Хүү хамрын дайвар хөндийн үрэвслийг илтгэх илэрхий шинжгүй боловч сүүлийн 3 долоо хоногийн турш толгой өвдөж, үе үе халуурч байсан гэнэ. Бодит үзлэгээр мэдрэлийн талын эмгэг өөрчлөлтгүй. Биохимийн шинжилгээнд С урвалж уургийн хэмжээ 29мг/л, цусны дэлгэрэнгүй шинжилгээнд цагаан эсийн тоо 11900/мл байв. СТ шинжилгээнд зүүн талын этмойд синус болон дух орчимд цайваржилт илэрсэн (Зураг В, тус бүрийг цагаан болон ногоон сумаар заав) ба түүнчлэн духны ясанд деформаци өөрчлөлттэй байв (Зураг В, цэнхэр сумаар заав). Аксиал зүслэгийн MRI-д духны ясан доорхи буглаа илэрсэн (Зураг С, сумаар заав) ба 3см х 5см х 8см хэмжээтэй тархины хатуу хальсан доорхи буглаа илэрсэн (Зураг D, сумаар заав).