Астматай 40 настай эмэгтэй цээжний баруун талд гялтангийн гаралтай өвдөлт гэнэт бий болоод 2 өдөр болж байгаа. Тэрээр 2 долоо хоногийн турш ихээр ханиалгаж байгаа ба амьсгалын доод замын халдварын улмаас антибиотик эмчилгээ хийлгэж байгаа. Гэмтэл авсан талаарх өгүүлэмжгүй. Тэрээр гипертензи, сэтгэл гутрал болон остеопорозтой байсан өгүүлэмжтэй. Бодит үзлэгээр баруун талд суганы дунд шугамаар шажигнууртай.
Эгц байрлал дахь цээжний рентгенээр баруун талын цээжний хана дагуу арьсан доорхи эмфизем байгааг илрүүлсэн (Зураг А, сумаар заав). СТ-д (Зураг В хөндлөн тэнхлэгийн дагуу, Зураг С хэвтээ тэнхлэгийн дагуу) арьсан доорхи эмфизем (сумаар заав), 9-р хавирганы завсарт хэсэг газар хавирга завсрын булчингийн дефект (одоор заав), уушиг болон гялтангийн ивэрхий илэрсэн байна.
Тэрээр хавирга завсрын ивэрхий болон түүнтэй холбоотой өрцний урагдалыг засуулахын тулд баруун тал, 9-р хавирга завсрын түвшинд ар-хажуу байрлалд торакотоми хийлгэсэн. 3 сарын дараах хяналтын үзлэгт ямар нэг ивэрхий илрээгүй.
Эх сурвалж:
Matthew O'Shea, M.R.C.P.
Morgan Cleasby, F.R.C.R.
Good Hope Hospital, Birmingham, United Kingdom
http://casereport.mhea.mn/
No comments:
Post a Comment