Tuesday, March 18, 2014

ДУХНЫ СИНУСЫН ҮРЭВСЛИЙН ШАЛТГААНТ ЭПИДУРАЛ БУГЛАА

13 настай хүүг түүний духан дээр хил хязгаар тодорхой, өвдөлтгүй хавдалт бий болсны улмаас чих хамар хоолойн эмнэлэгт авч ирсэн (Зураг А, сумаар заав). Хүү хамрын дайвар хөндийн үрэвслийг илтгэх илэрхий шинжгүй боловч сүүлийн 3 долоо хоногийн турш толгой өвдөж, үе үе халуурч байсан гэнэ. Бодит үзлэгээр мэдрэлийн талын эмгэг өөрчлөлтгүй. Биохимийн шинжилгээнд С урвалж уургийн хэмжээ 29мг/л, цусны дэлгэрэнгүй шинжилгээнд цагаан эсийн тоо 11900/мл байв. СТ шинжилгээнд зүүн талын этмойд синус болон дух орчимд цайваржилт илэрсэн (Зураг В, тус бүрийг цагаан болон ногоон сумаар заав) ба түүнчлэн духны ясанд деформаци өөрчлөлттэй байв (Зураг В, цэнхэр сумаар заав). Аксиал зүслэгийн MRI-д духны ясан доорхи буглаа илэрсэн (Зураг С, сумаар заав) ба 3см х 5см х 8см хэмжээтэй тархины хатуу хальсан доорхи буглаа илэрсэн (Зураг D, сумаар заав).

Венийн синусыг хамарсан өөрчлөлт үгүй. Мэдрэл болон чих хамар хоолойн мэс заслын хамтарсан баг духны синусын үрэвсэл болон хатуу хальсан доорхи буглаанд амжилттай мэс засал хийсэн. Өсгөвөрт Streptococcus intermedius ургасан ба өвчтөн мэс заслаас хойш 4 долоо хоногийн турш антибиотик эмчилгээ хийлгэсэн. Өвчтөн ямар нэг хүндрэлгүй эдгэрсэн буглааг нээж гадагшлуулснаас хойш 1 сарын дараа эмнэлзүй болон давтан MRI шинжилгээнд мэдрэлийн талын урхаг үр дагавар болон үлдэгдэл буглаа илрээгүй. Pott-ийн зөөлөн хавдар нь дух ясны остеомиелит, түүнтэй холбоотой ясан дахь буглааны улмаас үүсэх эмнэлзүйд ховор тохиолдох өөрчлөлт бөгөөд ихэвчлэн духны синусын үрэвсэлтэй холбоотой байдаг ба гавлын дотоод руу тархаж хүндрэх боломжтой.



Эх сурвалж:
 Taija Kristina Nicoli, M.D.
Antti Mäkitie, M.D., Ph.D.
Helsinki University Central Hospital, Helsinki, Finland 

No comments:

Post a Comment